[Хаах]

MONGOLIAN'S BEST DANCECREW [Танилцуулга]

ImageShack, share photos, pictures, free image hosting, free video hosting, image hosting, video hosting, photo image hosting site, video hosting site


Нэвтрүүлгийн зорилго: Энэ нэвтрүүлгээр хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх явдлыг дэмжих, нийгмийн дунд идэвхтэй амьдралыг өрнүүлэх, залуусын дуу хоолой, үзэл бодлыг бусдад хүргэх, дэлхий нийтийн “ street dance” бүжгийн чиг хандлагыг хүүхэд залууст танин мэдүүлэх, бие бялдрын зөв хөгжлийг тодорхойлох, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл монгол хүнийг бий болгох, урлаг соёлын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой 36 дугаар бүхий нэвтрүүлэг байх юм. Мөн үзэгчдийг хөгжөөх, цэнгээх зорилготой
Нэвтрүүлгийн давтамж: 36 дугаар маргаашийн давталттайгаа 72 дугаар байх юм.

Нэвтрүүлгийн хугацаа: 30-60 минутаар

Нэвтрүүлгийн онцлог: Энэ нэвтрүүлэг нь маш ритмтэй сонирхолтой, хөгжимлөг  учраас үзэгчдийг сар гаруйн хугацаанд тасралтгүйгээр барьж чадахуйц юм.  Тайз дэлгэц шагналын хувьд хүүхэд залуусыг байлдан дагуулж чадна. Хамгийн гол онцлог бол тэмцээнд түрүүлсэн эхний 3  байрт шалгарсан хамтлаг МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээх уран сайхны кинонд тоглоно. Мөн тэргүүн байрын шагналт хамтлаг Диснейлэнд үзэх эрхтэй болно. Нийт шагналын сан 14 сая төгрөг байна.

Нэвтрүүлгийн ач холбогдол: Жилд 2 удаа Монголын шилдэг бүжгийн хамтлагийг улс орон даяар зохион байгуулж шалгаруулж байх тул хүүхдийн сонирхол, авъяас чадварыг хөгжүүлэхээс гадна хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь хамтач, эвсэг болгох юм. Энэ нь өнөөгийн нийгэмд хүүхдийг багаар  ажиллах, өөрийгөө зөв илэрхийлэх хандлагад суралцуулах том боломж билээ. Нийгмийг хоёр сарын турш байлдан дагуулах бүжгийн нэвтрүүлгийн  хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх ач холбогдлыг үнэлж баршгүй юм. Одоогоор 20  бүжгийн хамтлагийг шалгаж аваад байна. Нийгэмд хүүхдүүдийн тухай  эерэг хандлагыг тогтоох эдгээрээр дамжуулж бусдад зөвөөр нөлөөлөх ач холбогдолтой.

Нэвтрүүлгийн бүтэц: Үндсэн 8дугаараар хамтлагуудыг хасагдах журмаар өрсөлдүүлэн шүүх бөгөөд үлдсэн багуудад дараагийн шатны даалгаварыг өгөх маягаар явуулна. Эндээс бэлтгэл хийгээд ярилцлага, сурвалжлагын, хамтлагуудын танилцуулга мөн онцгүй содон оролцогчдын  тухай 28  дугаарыг бэлтгэнэ. Эхний хийгээд сүүлийн ялагчийн шалгаруулалтыг үзэгчидтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шалгаруулалтыг үзэгчдийн мессеж саналаар тодруулах болно.

Нэвтрүүлгийн төрөл хэлбэр: уралдаант шоу,

Шагналын сан:



ImageShack, share photos, pictures, free image hosting, free video hosting, image hosting, video hosting, photo image hosting site, video hosting site
1-р БАЙР
3.000.000 төг,  "ДОШ" кинонд тоглох эрх , Диснэй Лэндэд хамтлагаараа аялах, Клип хийлгэх эрх. Ивээн тэтгэгчдийн шагналууд.
2-р БАЙР
2.000.000 төг, "ДОШ" кинонд тоглох эрх, Ивээн тэтгэгчдийн шагналууд.
3-р БАЙР
1.000.000 төг, "ДОШ" кинонд тоглох эрх, Ивээн тэтгэгчдийн шагналууд.

Албан Ёсны ВэбСайт: www.bestdance.mn

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Та сайтад бүртгүүлээгүй бол Name/Url, Anonymous гэсэн хэсгийг сонгон сэтгэгдлээ үлдээгээрэй!!! Танд Баярлалаа..

Сэтгэгдэл үлдээж биднийг дэмжээрэй...

 

Нийт хандалт:

gargah


Манай сайт нээгдээд:

Манайд: Зочин байна

Нийт Блогт Зочилсон Тоо:

Сурталчилгаа

Сайна байна уу? Манай сайтаар зочилж байгаа танд баярлaлаа.
Copyright 2010 DanceMN - БYЖИГ СОНИРХОДОГ ХYМYYСИЙН ЦУГЛАХ ГАЗАР.. Бүрэн эрх хуулиар хамгаалагдсан болно.