[Хаах]

Бүжгийн үдэшлэгт биеэ авч явах соёл

ImageShack, free image hosting, free video hosting, image hosting, video hosting, photo image hosting site, video hosting site

Нийтийн бүжиг хөтөлбөрт орсон аливаа цэнгээнт арга хэмжээ нь сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал байдаг билээ. Эрт дээр үес ард түмэн  бүр аливаа баяр ёслолын үеэр дуулж бүжиглэж хөгжилдөж ирсэн түүхэн уламжлалтай юм. Бүжиг хийх явцад хүний жүжиглэх ур дүй, хөгжим сонсон ойлгох чадвар, бие галбирын уян хатан байдал, хэмнэлийн мэдрэмж зэрэг чадвар нэгэн зэрэг илэрдэг төдийгүй хүмүүс хоорондоо танилцах, цаашид үерхэх таатай боломж бий болгоно. Ер нь хөгжим тоглодог дуу аятайхан аяладаг, эвлэгхэн бүжиглэдэг хүмүүсийн анд нөхөд, хамтран ажиллагсад нь нийтийг хамтарсан аливаа цэнгээн наргианд дуртайяа урьж оролцуулдаг нь нууц биш ээ. Тийм хүмүүс баяр цэнгэлийг чимж, цугларсан олныг хөгжөөн баясгана. Хамт олны дотор бүжиг сонирхдоггүй эр хүн уйтгарлан суух ньэвгүй байдаг. Муу бүжиглэдэгээ эс тоож бүсгүй болгоныг бүжигт урьж, бүжиглэх үедээ элдэв маяг гаргах нь хамтран бүжиглэж байгаа эмэгтэйгээ зовоож, тэр үдшийн баяр хөөрийг нь гутаана. Соёлтой бүжиглэдэг хээнцэр залуу бүжгийн үдэшлэг дээр зөвхөн дагуулж ирсэн бүсгүйтэйгээ бүжиглээд байхгүй аль болох олон эмэгтэйг урьж хүндэтгэл анхаарал тавьж байгаагаа илэрхийлнэ. Онцгой тэмдэглэлт үдэшлэг, баяр ёслолд оролцож байхдаа танихгүй эмэгтэй хүнийг бүжигт урихдаа эхлээд өөрийгөө танилцуулах нь зүйтэй. Албан байгууллага, клубт болж байгаа үдэшлэг дээр таалагдсан эмэгтэй хүнийг шууд урьж бүжиглэж болно.  Урьж хамт бүжиглэсэн эрэгтэй бүжиглэгч нь аятайхан бүжиглэсэн гэдгийг эмэгтэй нь ойлгуулж баярлаж талархсанаа илэрхийлнэ. Үдэшлэгт уригдан ирээд тухайн гэрийн эзэгтэй насанд хүрсэн охидыг нь урьж бүжиглэж талархлаа илэрхийлдэг журамтай. Тухайн үдэшлэгт ганцаараа ирсэн бүсгүйг бүжигт урихдаа онцгой анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүн хэн нэгэн эмэгтэйг дараагийн бүжигт урьсан бол өөр бүсгүйтэй хэрхэвч бүжиглэж болохгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн хэн нэгэн эрэгтэйд дараагийн бүжигт хамт бүжиглэхээ амлачихаад өөр хүнтэй бүжиглэвэл мөн эвгүй байна. Бүжиглэхээс татгалзаж байгаа бол үнэмшилтэй шалтгаан хэлэхгүй бол хүнийг  тохуурхаж доромжилсон сэтгэгдэл төрүүлэх талтай.  Хамтран бүжиглэгчийнхээ санамсаргүй алдааг анхаараагүй дүр үзүүлж дуугүй өнгөрөө,тааруу бүжиглэж байгаа хосуудыг шүүмжилж гоочлох нь дэмий. Нэг дороо тойрон бүжиглэж ядаж буй хос ,сэ хөөрсөндөө бүх ур чадвараа гайхуулж хамаа намаагүй бүжиглэж байгаа хос адилхан эвгүй харагдана. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бүжигт урихдаа баруун гараа сунгаж хүндэтгэл үзүүлдэг бол бүжиг дуусмагц баруун гараараа сугадаж байранд нь буцаан хүргэж өгөөд хамаатан садан нь юм уу танил нь дөхөж иртэл хажууд нь байна. Эрэгтэй нь эмэгтэй хүнтэй ярилцаж байхдаа нуруугаа харуулан эргэж болохгүй, түүний даашинз,үнэт чимэглэлд гар хүрэх юм уу нүд,хөл рүү нь харц салгахгүй ширтэн ичээж эвгүй байдалд оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Бүжиглэх үедээ тухайн бүжгийн төрөлд заасан зохистой зайг барих нь зүйтэй. Гэрийн эзэн зочноор уригдан ирсэн бүх эмэгтэйчүүдэд адилхан анхаарал хүндэтгэл үзүүлнэ. Гэхдээ бүжигт уригдаагүй эмэгтэй хүн дургүйлхсэн  царай гаргаж энэ тухайгаа хэн нэгэн гомдоллох хэрэггүй. Эрэгтэйчүүд хоорондоо бүжиг хийдэггүй ч хамаатан садан юм уу,анд найз бүсгүйчүүд хослон бүж болно. Цагаан бүжиг зарлахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг урина. Уригдсан эрэгтэй бүжиг дууссаны дараа талархсанаа илэрхийлэх нь зохистой. Цагаан бүжигт таалагдсан эрэгтэй хүнээ урина гэдэг эмэгтэй хүний хувьд их зориг учир эрэгтэй хүн зохих ёсоор үнэлж талархлаа илэрхийлнэ. Дараагийн бүжигт урихад эмэгтэй зөвшөөрсөн бол түүнд талархлаа илэрхийлж бүжгийн ая эхлэхийг хүлээх зуур таг дуугүй байх нь эвгүй,яриа хөөрөө өдөж хүүрнэлдэх нь зүгээр. Бүжиглэхээр урьсан бүсгүй муухан бүжиглэдэг эсвээс ичиж зовоод байвал буруушааж шүүмжлэх хэрэггүй,харин зарим хөдөлгөөнийг хэдэнтээ давтаж зөвөлгөө өгнө. Гэртээ нөхөрсөг үдэшлэг ,диско бүжиг зохиож байгаа бол хөрш айлуудынхаа амгалан тайван байдалд саад хийхээргүй зохион байгуулах хэрэгтэй. Нөхөрсөг үдэшлэг дээр эхлээд өөрийн дагуулж ирсэн бүсгүйтэй дараа нь нэг ширээнд сууж байгаа найзуудынхаа эхнэрүүдтэй дараа нь бусад бүсгүйчүүлтэй бүжиглэнэ. Сайхан бүжиглэж чаддаг байх нь аливаа хүний тэр тусмаа эрэгтэй хүний гол үзүүлэлт. Ийм учраас эцэг,эхчүүд эрэгтэй хүүхдийг  сургуульд байхад нь бүжгийн дугуйланд зориуд явуулж олон төрлийн бүжигт сургах нь зохилтой. Хүн дуулж, хөгжим тоглож чаддаггүй байж болно, гэхдээ бүжиглэж заавал сурсан байх ёстой. Вальс бүжигт уриад ганган сайхан эргэж байгаа эрэгтэй хүнд эмэгтэйчүүд туйлын элэгсэг ханддаг. Үе тэнгийн олон сайхан бүсгүй сууж байхад бүжиглэж чадахгүйгээсээ болон ичиж, уриад бүжиглэх зориг хүрэхгүй, дүлий дүмбэ оргиж суугаа хархүү үнэхээр өрөвдөлтэй харагдана.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Та сайтад бүртгүүлээгүй бол Name/Url, Anonymous гэсэн хэсгийг сонгон сэтгэгдлээ үлдээгээрэй!!! Танд Баярлалаа..

Сэтгэгдэл үлдээж биднийг дэмжээрэй...

 

Нийт хандалт:

gargah


Манай сайт нээгдээд:

Манайд: Зочин байна

Нийт Блогт Зочилсон Тоо:

Сурталчилгаа

Сайна байна уу? Манай сайтаар зочилж байгаа танд баярлaлаа.
Copyright 2010 DanceMN - БYЖИГ СОНИРХОДОГ ХYМYYСИЙН ЦУГЛАХ ГАЗАР.. Бүрэн эрх хуулиар хамгаалагдсан болно.